Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх клуб

  • Мэрэгжлийн болон бусад хичээл зааж буй багш нар Оюутны 4 талт хөгжлийн хөтөлбөрийн агуулгыг тухайн улиралд заах хичээлийн хөтөлбөрийн агуулгатай уялдуулан агуулгын шинэчлэлийг хийж сургалтыг зохион байгуулна
  • Ангийн болон дипломын ажлыг мэрэгжлийн чиглэлийн дагуу хийж гүйцэтгэх, зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх
  • Бие даасан судалгааны ажлыг өөрийн суралцаж буй салбарын үйл ажиллагаатай уялдуулан гүйцэтгэж, практикт хэрэгжих боломжыг хангасан байх
  • Байгууллагын дагалдах, гүйцэтгэх, удирдах албан тушаалд эзэмшсэн мэргэжлийн дагуу өндөр ур чадвартай, төлөвшсөн, чадварлаг боловсон хүчин болоход бэлэн болгох
  • Оюутан удирдах, манлайлах, харилцах мэдлэг чадварыг сургалт, дадлага, хамт олны хүрээнд олж авах
  • Олон нийтийг хамарсан нийгэм, хүмүүнлэгийн ажлыг санаачлан зохион байгуулж удирдахад суралцах
  • Нийгэм, хамт олны хүрээнд бусдад үнэлэгдсэн мэргэжлийн хүмүүсийн дадлага тушлагад суралцах

Зорилго

  • Мэргэжлийн анхан шатны ажлыг гүйцэтгэх чадвартай болох
  • Дагалдах албан тушаалд ажиллахад бэлэн болох
  • Гүйцэтгэх албан тушаалд ажиллахад бэлэн болох
  • Удирдах албан тушаалд ажиллахад бэлэн болох

Клубүүд:

1. “Шинэ эрин” клиник сургалтын төв: МҮИС-ийн клубийн нэгдсэн зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 16 тоот шийдвэрт үндэслэн салбар клуб болсон бөгөөд иргэдэд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй олгох, оюутан залуучуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлхэд оршино.

Тэргүүн: ХЗУС-ийн 3-р курсийн оюутан Б.Батцэцэг

2. “Ирээдүйн Монголын Гаальчид” клуб. Манай "Ирээдүйн Монголын Гаальчид" клуб маань оюутны 4 талт хөгжлийг дэмжиж, мэргэжлийн чиглэлээр дагнан үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний зорилго: Бид хамтын хүчээр мэдлэг авьяас, ур чадвараар манлайлагч, ирээдүйн монголын шилдэг гаальчид болоход оршино. Манай клуб маань нийт 25 гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа амжилттай сайн явуулж байна.

Тэргүүн: ЭЗБУС ГХГУ-3А ангийн оюутан О.Ган-Оргил

3. “NBS” олон талт хөгжлийн клуб. Монголын Үндэсний Их Сургуулийн Эдийн Засаг Бизнесийн Удирдлагын сургуулийн Санхүү Банкны хөтөлбөрийн дэргэдэх NBS клуб нь 2012 оны 11 сарын 16-нд үүсгэн байгуулагдаж байсан. Өдгөө 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй тус клуб нь Англи хэл, Компьютер, Ой тогтоолтын чиглэлээр сургалт явуулдаг бөгөөд, 4 талт хөтөлбөрийн дагуу оюутан залуусыг хөгжүүлдэг. “БИД ХАМТДАА СЭТГЭНЭ, ХӨГЖҮҮЛНЭ, БҮТЭЭНЭ”.

Тэргүүн: Банк Санхүү-2а ангийн оюутан Э.Солонго

    4.  “Судлаач оюутан” клуб. Манай "Судлаач оюутан" клубын хамт олон маань 2018 оны 10 сарын 20-нд анх байгуулагдсан. Манай клуб нь оюутныг тал талаас нь хөгжүүлэхийг зорьж урамшуулж оюутан хүн юу юу судалж, судлахыг зорьж байгаа эсэхийг шалган дүгнэж, анализ хийн өөрсдөд нь тодорхой хэмжээгээр судлах мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор байгуулагдсан.

    Тэргүүн: ЭЗБУС СУ-3а ангийн оюутан Ц.Эрдэнэбат

    5. Нүүр ам судлалын клуб. Нүүр ам судлалын клуб нь оюутнуудын нүүрний зөв төрх шүдийг эрүүл байлгах нь гол зорилго бөгөөд үүн дээр үндэслэн МҮИС-ийн оюуутнуудад үнэ төлбөргүй үзлэг хийж, хувь хүн бүрт шүдээ хэрхэн хамгаалж байх талаар зөвөлгөө өгдөг клуб юм.

    Тэргүүн: АУС НАС 3в ангийн оюутан Б.Энхмарал

    6. Электроник клуб. Клуб маань2018 онд шинээр үүсгэн байгуулагдсан бөгөөд оюутны 4 талт хөгжлийн хүрээнд оюутны сэтгэн бодох чадвар , зохион бүтээх , хийсвэр ертөнцийг бүтээж чадах оюунлаг оюутныг төлөвшүүлж илүү мэргэшсэн зохион бүтээгч залуу үеийн төлөөлөл болгож бусдыгаа манлайлан бие биентэйгээ баг хамт олон болоход нь тодорхой хэмжээгээр мэдлэг чадварыг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан клуб юм. Манай клубын тэргүүн зорилго бол дэлхийн хамгийн том робот болон техник зохион бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй клуб юм.

    7. Сошиал медиа клуб. Манай клуб нь оюутан залуусыг мэдлэгтээ суурилсан мэдээлэл болон компьютер дээр хэрхэн ажиллах, дүн шинжилгээ, статистикт суурилсан практик судалгаа, онолын үүднээс мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан клуб юм.

        8. Шүүгч клуб. Тус клуб нь 2017 онд байгуулагдан өдгөө 2 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хувь хүний хөгжилд чиглэсэн илтгэх урлаг, захиргааны эрх зүйн дагнасан сургалт зэргээр үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг. Мөн манай клуб нь ямагт шинийг эрэлхийлж сэтгэлгээ ба оюуны хөгжил, харилцаа хандлага, мэргэжлийн ур чадвар, бие бялдар гоо зүй зэргээр манлайлагч залуусыг бий болгож байгаа найрсаг хамт олон юм. 

        Тэргүүн: ХЗУС 2-р дамжааны оюутан Б.Дондовням

        9.  Төслийн клуб. Манай клуб нь оюутны 4 талт хөгжлийг дэмжиж, оюутнуудынхаа сэтгэн бодох чадвар, төсөөлөн бодсон зүйлээ онол практик талаас илүү үр дүнтэй ажиллаж түүнийгээ хэрэгжүүлэх арга ухаан техник технологи, мэргэжлийн үүднээс хөгжүүлж туршлага хуримтлуулж боловсруулж чаддаг оюунлаг, чадварлаг оюутнуудыг бэлтгэхэд бидний зорилго оршино.

        Тэргүүн: ОУХС-ХХОС 4-р дамжааны оюутан Ж.Батжаргал