Төгсөгчдийн холбоо

                                                                             МҮИС ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО 

МҮИС-ийн төгсөгчдийн холбоонь тус сургуулийн удирдах зөвлөлийн хурлаар (ТУЗ) анх 2015 оны 02 дугаарсарын 28-ны өдрийн №01 тоот шийдвэрийг үндэслэн байгуулагдсан.

Төгсөгчдийн холбооны тэргүүнээр Хууль Зүйн Удирдлагын сургуулийн(ХЗУС)-ийн төгсөгч, хурандаа Д.Жаргалмөнх, дэд тэргүүнээр Эдийн Засаг Бизнес Удирдлагын сургууль(ЭЗБУС)-ийн төгсөгч, Оюутны хөгжлийн албаны дарга Ч.Чойдог, нарийн бичгийн даргаар Уул уурхай,эрчим хүч,инженерийн сургууль(УУЭХИС)-ийн төгсөгч, Оюутны хөгжлийн албаны дэд дарга М.Даваажав нар ажиллаж байна.

Төгсөгчдийн холбоо нь олон олон томоохон ажлуудыг амжилттай зохионб айгуулж байсан. Жишээ нь -Төгсөгчдийн холбооны спортын их наадам, МҮИС-ийн 20 жилийн ойг угтан “Төгсөгчдийн чуулга уулзалт” зэрэг болно.

Төгсөгчдийн холбоо нь сургуультайгаа нягт уялдаа холбоотой ажилладаг бөгөөд цаашид үе үеийн төгсөгч гишүүдтэйгээ хамтран улс орныхоо хөгжилд чиглэсэн томоохон хэмжээний олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Тус холбоо нь дараах албадаас бүрдэнэ. Үүнд

Төсөл, хөтөлбөр хариуцсан алба – даргаар ЭЗБУС-ийн төгсөгч Таван богд интернейшилийн маркетингын албаны дарга Ч.Чойдог

Гадаад дотоод үйл ажиллагаа хариуцсан алба – даргаар МТДС-ийн төгсөгч тус сургуулийн мэдээлэл технологийн багш Ч. Ундрах

Оюутан, төгсөгчдийн хөгжил хариуцсан алба- даргаар АЖГХС-ийн төгсөгч магистр, докторын сургалтын албаны менежер Б.Цолмон нар сонгогдон ажиллаж байна.