ИХ ҮЙЛС хөдөлмөрийн бирж

МҮИС-ийн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг “Их үйлс” хөдөлмөрийн бирж нь “Энигма” ТУЗ-ийн 2013 оны 5-р сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу байгуулагдсан.

Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар дугаар №2.
/ Хөдөлмөрийн төв биржийн даргын 2013 оны А/161 тоот тушаал/
Тус хөдөлмөрийн бирж нийт 3 ажилтантай. Үүнд: биржийн дарга, мэдээллийн ажилтан ба бүртгэлийн ажилтан.
МҮИС-ийн дэргэдэх хөдөлмөрийн бирж нь Хүний нөөцийн албаны дэргэд үйл ажиллагаа явуулна. Үйл ажиллагааны төрөл хэлбэр нь :
  • Иргэдийг ажилд зуучлах
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох
  • Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
  • Ажлын байрны тухай нээлттэй, ил тод мэдээллээр иргэдийг хангах
Тус хөдөлмөрийн бирж нь байгуулагдсанаасаа хойш нийт 212 иргэнийг ажилд зуучилж оруулсан байна.
Мөн ажил мэргэжлийн баримжаа олгох 8 удаагийн сургалт явуулсан байна.