​Номын сан

МЭНДЧИЛГЭЭ

      Эрхэм хүндэт багш ажилтан, үе үеийн төгсөгч, оюутан та бүхэндээ Монголын Үндэсний Их Сургуулийн Номын сангийн хамт олноос эрдмийн их аяндаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж мэндчилгээ дэвшүүлье.

ОДООГИЙН БАЙДАЛ

           Манай Номын сан нь 750 суудал бүхий нийтийн уншлагын 2, эрдэм шинжилгээ-судалгааны болон тогтмол хэвлэлийн уншлагын танхим, амралтын 15 кабинаар 24 цагийн үйлчилгээ үзүүлж байна. Архив, үндсэн, ойрын, лавлагаа, эрдэм шинжилгээ-судалгаа, чөлөөт сонголтын зэрэг фондод монгол, англи, хятад, солонгос, орос, япон хэлээр 33000 гаруй ном, сурах бичиг, бакалавр, магистрын дипломын ажлууд байдаг. 

        Манай цахим каталогт 13585 төрлийн 33288 ширхэг ном, сурах бичиг бүртгэгдсэн бөгөөд 4500 гаруй уншигч үйлчлүүлжээ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

       МҮИС-ийн номын сан нь тус сургуулийн багш, оюутан, нийт уншигчдад хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилж, мэдлэг боловсролоо хєгжvvлэх түшиц газар нь байж цахим мэдээллийн нээлттэй ая тухтай орчинг бүрдүүлэн 24 цагийн турш үйлчлэхэд оршино.

ҮНДСЭН ЗОРИЛТУУД:

  1. 1. Уншлагын танхимууд, ажлын байр, номын фондын ая тухтай орчинг бүрдүүлэх
  2. 2. Номын бүртгэл, тооцоог дүрэмд нийцүүлэн хийх
  3. 3. Ном сурах бичгийг жил бүр сургалтын хөтөлбөрийн дагуу бүрдүүлэх
  4. 4. Уншлага үйлчилгээ /ном олголт/ үзүүлэх


ХӨГЖЛИЙН ХЭТИЙН ТӨЛӨВ, АЛСЫН ХАРАА

          Одоогоор 33000 гаруй Монгол, Орос, Япон, Хятад, Англи сурах бичгийг цахим каталогт бүртгэсэн бөгөөд эдгээр номыг шинжлэх ухааны төрлөөр ангилан тавиурт байрлуулан фондын баяжилтаа арвижуулан уншигчдын хүртээл болгон ажиллана. Мөн цахим каталогийн орчин бий болгож уншигчдад номын сангийн хэрэгцээт мэдээллээ орчин үеийн техник тоног төхөөрөмжийн тусламжтай, хурдан шуурхай, цаг алдалгүй олж авах нөхцөлийг бүрдүүлж, хайлтын компьютерийг байнга ажиллуулж байна. . Бидэнтэй цахим ертөнцөд https://www.facebook.com/mnunl... хаягаар холбогдож хэрэгтэй мэдээллээ цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн аваарай.

          Номын сангийн үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн, ном сурах бичиг, шинэ номын мэдээ, чөлөөт танин мэдэхүйн өгүүллэг, тууж роман гэх мэт бодит мэдээ мэдээллийг багш, оюутан бүрт цаг тутамд сошиал ертөнцөөс үзэх боломжийг бий болгож өөрийн цахим хуудастай болсон ба цаашид улам баяжуулан ажиллах болно

           Номын сангийн үйл ажиллагаанд Оюутнуудыг татан оролцуулж сайн дурын ажил гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж, өөрсдийгөө хөгжүүлэх, харилцаа хандлагаа сайжруулах, ур чадвараа дээшлүүлэхэд нь бүх талын туслалцаа үзүүүлэх боломжийг бүрдүүлнэ.