МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ТҮҮХТ 20 ЖИЛИЙН ОЙ - HOMECOMING DAY ТӨГСӨГЧДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН

МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ "МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ" ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 20 ЖИЛИЙН ОЙ 2018.12.07- 08 ХООРОНД БОЛЖ ӨНГӨРЛӨӨ. 

НИЙТ 20 ЖИЛИЙН ХУГАЦААНД 7000 ОРЧИМ ТӨГСӨГЧДИЙГ ТӨГСГӨН ГАРГАСАН "МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ" -ИЙН "HOMECOMING  DAY" ТӨГСӨГЧДИЙН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ 2018.12.07НЫ ӨДӨР  11 ЦАГААС ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНЫ ИХ ТАНХИМД ШИЛДЭГ 400ГАРАН ТӨГСӨГЧИДТЭЙГЭЭР БОЛОН ӨНГӨРЛӨӨ. 


Онцлох илтгэлүүдийг үе үеийн оюутны холбооны тэргүүнүүд болон МҮИС багш нар тавьсан юм. 

Панелистууд

- Ерөнхий илтгэгч, модератор, багш Д. Мөнхбат

- Панелист : МҮИС-ийн төгсөлтийн дараах сургуулийн захирал Д.Баянмөнх

- Панелист : МҮИС-ийн төгсөгчдийн холбооны тэргүүн, Хурандаа Д.Жаргалмөнх

- Панелист : МҮИС-ийн Оюутны хөгжлийн албаны дарга Ч.Чойдог нар илтгэл тавин төгсөгчидтэй сургуулийн цаашдын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 



Ерөнхий илтгэгч, модератор, багш Д.Мөнхбат “Их сургууль ба төгсөгчид: Ирээдүйгээ хамтран бүтээх, хоорондын хамтын үйл ажиллагааны давуу талууд”



Илтгэл, панелист: МҮИС-ийн оюутны хөгжлийн албаны дарга Ч.Чойдог “МҮИС-ийн шинэ төгсөгчдийг хүлээн авч бойжуулахад өмнөх төгсөгчдийн дэмжлэг, оролцоо




Илтгэл, панелист: МҮИС-ийн төгсөгчдийн холбооны тэргүүн Д.Жаргалмөнх “Төгсөгчдийн дэмжлэг их 

сургуулийн хөгжилд”




МҮИС-ийн ТУЗ-н дарга Л. МӨНХБАТ монголын оюутны холбооны дээд шагнал "СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ" шагналын эзэн боллоо.


Мөн Морин хуурын сайхан аялгуугаар төгсөгчиддөө уран бүтээлийн бэлэг барьсан билээ.







publish date: 5 жил, 4 сар өмнө