Архитектур дизайны сургууль

directors greeting

МҮИС үүсч байгуулагдсны 20 жилийн ойн энэ өдрийг тохиолдуулан манай сургуулийн үе үеийн төгсөгчиддөө болон өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан багш нартаа, өнөөдөр бие, гар, сэтгэл нийлэн ажиллаж буй хамт олондоо баярын мэнд хүргэж, эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. МТДС-ийн хамт олон бид төрөлх сургуулийхаа өнгөрсөн түүхийн бүхий л цаг үеүдэд их сургуулийн орчныг цахимжуулах, мэдээллийн технологийн дэвшлийг багш судлаачдын эрдэм шинжилгээний ажилд нэвтрүүлэх, оюутны бүртгэл мэдээллийн ухаалаг систем, санхүүгийн системийг боловсоронгуй болгох зэрэг үйлсэд гар бие, мэдлэг боловсролоо зориулж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Орчин үеийн дэлхий ертөнц, хүн төрөлхтний хөгжлийн онцлог шинж нь мэдээллийн технологийн ололт дэвшлийг хүн бүр, айл өрх бүр, улс нийгэм бүр амьдрал ахуй үйл ажиллагаандаа ашиглах боллоо. Техник технологийн хөгжил жил сараар бус өдөр цагаар хувьсан шинэчлэгдэж байна. Технологи шинэчлэгдэх тусам хүн, нийгмийн өмнө шинэ шинэ нөхцөл байдлыг үүсгэж, шинэ шинэ асуудлуудыг бий болгож байна. Энэ бүхэн нь манай салбарын багш, судлаачид, инжнер техникийн ажилтнууд, төгсөгчид, оюутнуудын өмнө томоохон боломжуудыг авч ирж байна. Боломж бүхнийг хамтран ашиглаж тулгамдсан асуудлуудыг хамтдаа шийдвэрлэцгээе. Та бүхэнд 20 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэе. АДС -ийн захирал Б.Бямбажаргал

Taniltsuulga

АДС –ИЙН ХАМТ ОЛНЫ МЭНДЧИЛГЭЭ МҮИС-ийн эрдмийн хамт олныг бүрдүүлэгч, үйлс зорилго нэгт эрдэмтэн профессор судлаач багш нараа Манай сургуулийн өнгөрсөн цаг үеүдэд хамтран ажиллаж байсан үе үеийн эрдэмтэн багш нараа АДС-ийг төгсөгч инжнерүүд, дизайнерууд, архитектурч төгсөгчидөө Манай сургуультай хамтран ажилладаг сургалт судалгааны байгууллага, IT компани, бизнесийн байгууллагын түншүүдээ Та бүхэнд МҮИС үүсч байгуулагдсны 20 жилийн ойн баярын мэндийг хүргэж эрүүл энх аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Манай сургуулийн хамт олон багш инжнерүүд төрөлх сургууль байгуулагдсны 20 жилийн ойгоо ажил хөдөлмөрийн шинэ шинэ амжилтуудаар угтаж буйг тэмдэглэн хэлэхэд таатайбайна.Дэлхий ертөнц улам бүр даяаршиж мэдээллийн технологийн хурд, өгөгдөл, багтаамж цаг хормоор өсч буй эрин үед бид ирээдүйн бүтээлч, оюунлаг монгол иргэдийг бэлтгэх үйлсэд гар бие сэтгэл зүрхээ зориулж байгаадаа баяртай байдаг юм. Орчин үеийн хөгжлийн гол хүчин зүйлсийн нэг болох мэдээллийн технологийн дэвшил нь хүн төрөлхтнийг ойртон нягтруулж, дэлхий ертөнц улам бүр “хавтгай” болж буй энэ цаг үед манай салбарын мэргэжлийн мэдлэг, чадварын эрэлт хэрэгцээ тасралтгүй өсч байна.     Ирж буй он цагуудад дэлхий, хүн төрөлхтнийг нэгэнт бүрхэсэн мэдээллийн технологийн хөгжил дэвшлийн зах хязгааргүй орон зайд бүтээлч үр дүнтэйгээр, олз омогтойгоор хамтдаа аялацгаая. Эрхэм зорилго: Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн хэрэгцээг хангахуйц мэдээлэл харилцаа, технологийн боловсролтой “ИНЖЕНЕР”, “ ДИЗАЙНЕР” бэлтгэхэд оршино. Улс орныг үйлдвэржүүлэх, үндэсний үйлдвэрлэл, соёл үйлчилгээг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, иргэдийн сэтгэлд нийцсэн соёлтой үйлчилгээ явуулах, ажил амьдралын таатай орчин бүрдүүлэх хэрэгсэл болсон дизайн урлагийг нийгмийн амьдралын бүх хүрээнд төлөвшүүлэх зорилгоор 2009-2010 оны хичээлийн жилд Монголын Үндэсний Дээд Сургуулийн, ...

Хөтөлбөр

Архитектур дизайны сургууль