МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ТҮҮХТ 20 ЖИЛИЙН ОЙ- МӨРӨӨДЛӨӨС ТӨГСРҮҮ ГАЛА ТОГЛОЛТ

МҮИС-ийн 20 жилийн ойн баярын “Мөрөөдлөөс төгс рүү” ГАЛА тоглолт боллоо 


Монголын Хамгийн Том, Хамгийн Шилдэг Боловсон хүчин бэлтгэдэг Монголын Үндэсний Их Сургуулийн 20 жилийн ойн баярын “Мөрөөдлөөс төгс рүү” хүндэтгэлийн арга хэмжээ 2018 оны 12-р сарын 8нд Улаанбаатар хот, UB Palace -н Концертын их танхимд болж өнгөрлөө.

Тэртээ 1998 оны 9 сарын 1нд 2 үндсэн тэнхимтэй, 162 оюутан, үндсэн 8, цагийн 10 багштай анхны хичээлээ эхэлж байсан Чандмань Эрдэнэ нэртэй коллеж өнөөдөр 13000 гаруй оюутан, 700 гаруй үндсэн багш, хичээлийн 5 байртай Монгол улсын үндэсний хэмжээн дэх Хамгийн том Хамгийн чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ болон өдрөөс өдөрт илүү дэвшин хөгжиж "Дэлхийн шилдэг 500сургууль" -н нэг болохоор зорилт тавин үйл ажиллагаагаа явуулж байна.

Хүндэтгэлийн гала концертыг МҮИС-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат нийт оюутан сурагчид болон түүхт 20 жилийг бүтээлцсэн МҮИС-ийн багш сурган хүмүүжүүлэгч нарт тусгайлан ойн баярын мэндчилгээ дэвшүүлэн үйл ажиллагааг нээн урлаг соёлын тоглолтоор үргэлжиллээ.   

  МҮИС нь жилийн 500 гаруй сая төгрөгийн 10 гаруй төрлийн  тэтгэлэгийн сантай бөгөөд ойн баяраа угтан шилдэг суралцагчиддаа тэтгэлэгийн эрхийн бичгийг гардуулсан юм. 



МҮИС-ийн 4н талт хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан гала тоглолтод БНСУын  дуучид    Чон мин жунг, Хэ Кеон  урилгаар ,Монгол улсын урлаг соёлын төлөөлөгчид Ука, Цоожоо, Гинжин, Хобби дэнс гэх мэт  хамтлаг дуучид Монголын оюутан залууст ая дуугаа үнэ төлбөргүй  хүргэж МҮИС-ийн гарын бэлгийг ирсэн оюутан тус бүрт гардууллаа.


МҮИС-ийн түүхт 20 жилийн ойн болон 2019 шинэ оны босгон дээр Монгол улсад анх удаа их сургуулийн дэргэдэх  200 ортой орчин үеийн эмнэлэг, Инноваци технологийн төв гэх мэт бүтээн байгуулалтуудыг ашиглалтад оруулахаар үйл ажиллагаа явуулж байна. МҮИС-ийн хөгжлийн илэрхийлэл 4 талт хөгжлийг чиг болгосон  МҮИС-ХҮН юм.