Хамтын ажиллагаатай офиссуудаар зочиллоо.

Монголын Үндэсний Их Сургуулийн ТУЗ-ийн дарга Л. Мөнхбат, ТУЗ-ийн гишүүн Б. Цогтгэрэл, МҮИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн Дэд захирал А. Уранчимэг, МҮИС-ийн Номын сангийн эрхлэгч Б. Эрдэнэ болон МҮИС-ийн Эрдэм шинжилгээний албаны ахлах мэргэжилтэн Б. Цэцэгсайхан нарын бүрэлдэхүүнтэй баг SMS /Startup Marketing space/, Moffice Coworking зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

    МҮИС-ийн удирдлагууд тус байгууллагуудын үйл ажиллагааны зохион байгуулалт, онцгойлон Гарааны компаниудад тохиолддог томоохон асуудлуудыг оновчтой шийдвэрлэж, шинэлэг гарцыг Монголын зах зээлд нэвтрүүлэн ажиллаж буйг сайшаан, цаашид хамтран ажиллах нөхцөл, боломжийн талаар ярилцав.

Нийтэлсэн огноо: 3 жил, 11 сар өмнө