ОУХС онцлох мэдээ /1/: 11сард болсон онцлох үйл явдлууд

11-р сард

2018 оны 11-р сарын 3-ны өдөр Солонгос хэлний хөтөлбөрийн багийн багш, оюутнууд Монголын их, дээд сургуулийн Солонгос Хэлний тэнхим дунд зохиогдсон спортын “Тавдугаар нөхөрсөг наадам”-д амжилттай оролцож

- “Сагсан бөмбөг”-ийн эрэгтэй төрөлд тусгай байр

- Багш, оюутны хамтарсан “Олс таталт”-ын тэмцээнд 2-р байр эзэлллээ.

2018 оны 11-р сарын 15-ны өдөр Монгол дахь БНСУ-ын элчин сайд МҮИС-д зочлон “Монгол, Солонгосын харилцааны өнгөрсөн, одоо, ирээдүй” гэсэн сэдвээр 1 цаг 30 минут лекц уншсан. Үүнд ОУХС, ЭЗБУС, АЖГХС-ын оюутнууд хамрагдсан болно.

    Олон улсын харилцааны хөтөлбөрийн багийн багш Б.Чулуун-Эрдэнэ, Д.Балжинням нар ОУГХА мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын дунд “Постер илтгэл” зохион байгуулсан.