“Бүтээлч оюутан” сэдэвт оюутны хаврын эрдэм шинжилгээний нэгдэн хурал амжилттай зохион байгуулагдлаа

ҮИС-ийн Бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурал жил бүрийн намар, хаврын улиралд зохион байгууллагддаг билээ.

2015-2016 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2 үе шаттайгаар явагдлаа. Эхний шатны шалгарлуулалт салбар сургууль бүрдээ зохион байгуулагдсан. Энэ шатанд нийт 126 оюутны 84 илтгэл хэлэлцэгдлээ.

Хоёрдугаар шатны шалгарлуулалтанд эхний шатнаас шалгаран ирсэн нийт 26 оюутны 16 илтгэл хэлэлцэгдэж дараах шагналт байруудыг эзэллээ.

Тэргүүн байрт АУС-ийн НАС-1а ангийн оюутан Н.Мөнгөнтогос, Б.Золжаргал, С.Буянхишиг, Ц.Номин-Эрдэнэ, удирдсан багш Н.Солонго, “МҮИС-ийн оюутануудын гар утасны гэрний ариун цэврийн талаарх судалгаа” сэдэвт илтгэл, хоёрдугаар байрт ЭЗБУС-ийн СУ-3а ангийн оюутан З.Эрдэнэсайхан, Г.Сэлэнгэ, Н.Хишигзаяа, удирдсан багш Б.Дуламсүрэн “Оюутны зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт илтгэл, гуравдугаар байрт ЭЗБУС-ийн СУ-4а ангийн оюутан С.Цэрэнпил, СУ-4б Э.Ганцолмон, БУ-4б Ц.Болд, удирдсан багш Л.Гончигсум “Цаг төлөвлөлтийн дэвтэр” сэдэвт илтгэл, ОУХС-ийн АХО-4а ангийн оюутан Б.Мандалмаа, удирдсан багш Ж.Энхчимэг “Би бүтээлч оюутан” сэдэвт илтгэлээр тус тус шагналт байр эзэллээ.

Нийт оролцогч оюутнууддаа болон удирдсан багш нартаа талархал илэрхийлж, эрдэм судлалын ажилд өндөр амжилт гаргахыг хүсье!

Эрдэм шинжилгээний инновацийн газар

2016.04.09



publish date: 8 жил өмнө