“Ногоон барилга-2015” үзэсгэлэнд оролцлоо

Европын Холбоо, Чехийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төслийг хэрэгжүүлэгч “Каритас Чех Репаблик” олон улсын байгууллага болон Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам, Барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төв хамтран “НОГООН БАРИЛГА 2015” үзэсгэлэн яармаг 2015 оны 10-р сарын 2, 3-ны өдрүүдэд МҮХАТанхимд зохион байгуулагдлаа.

нэ үзэсгэлэнд манай сургуулийн Инноваци эрдэм шинжилгээний алба, Барилга инженерийн сургууль, Уул уурхайн инженерийн сургууль хамтран ногоон технологи хөгжүүлэх, туршин нэвтрүүлэх, технологи дамжуулах таатай орчин бүрдүүлэх чиглэлээр АНУ-ын Калифорнын Их Сургуультай хамтарсан Нарны эрчим хүч ашиглан дулаан үйлдвэрлэх төсөл, “Хаягдал дүүргэгчтэй бетоны бат бэхэд нэмэлтийн үзүүлэх нөлөө” судалгааны ажил, “Green University Campus”, “Green Mining Campus” үзүүлэн, төслөөр амжилттай оролцлоо.

Тус үзэсгэлэнд оролцоход сургуулийн удирлага болон Инноваци эрдэм шинжилгээний албаны асуудал эрхэлсэн захирал Д.Нэргүй нар тусалж дэмжин, зохион байгуулалтын ажилд Инноваци эрдэм шинжилгээний албаны судлаач Б.Оюун-Эрдэнэ, Барилга инженерийн сургуулийн захирал Ц.Булган, багш Б.Өнөрбат, Н.Даваасамбуу, Л.Олзвойбаатар, Уул уурхайн инженерийн сургуулийн багш Г.Бямбасүрэн, оюутан Л.Загджүсэм, Х.Отгонбилэг, Б.Алтаншанд, О.Төрмандах, Мэдээлэл технологи, дизайны сургуулийн багш Ч.Ундрах нар идэвхитэйгээр гардан ажилласан болно.

Хамтран ажилласан багш, оюутан нарт баярлалаа. ИЭША



Нийтэлсэн огноо: 9 жил өмнө