Багшлахуйн ур чадварын уралдаан

МҮИС-ийн багш нарын дунд зохион байгуулсан “Багшлахуйн ур чадварын уралдаан”-ы нэгдүгээр шатанд шалгарсан 9 багшийн хичээлийг академич, доктор, профессор С.Эрдэнэмаам; доктор, профессор А.Пэрлээ-Ойдов; доктор, дэд профессор Ч.Мөнхцэцэг; Сурган хүмүүжүүлэх ухааны доктор Р.Ургамал нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид шүүлээ. Энэ хичээлийн жилийн уралдаанд 90,7 оноогоор Анагаах ухааны сургуулийн багш А.Бадампагамдулам түрүүлж “Оны шилдэг заах арга зүйч” багшаар шалгарсан бол 90,09 оноогоор ОУХС-ийн багш Ж.Хонгорзул дэд байр, 89,73 оноогоор МТДС-ийн багш Ч.Ундрах гутгаар байранд тус тус шалгарлаа. Энэ жилийн уралдаанд амжилттай оролцсон багш нартаа баяр хүргэж ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!



Нийтэлсэн огноо: 7 жил, 10 сар өмнө