​ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ 70 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ 70 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ


Энэхүү эрдэм шинжилгээний арга хэмжээ МҮИС-ийн номын санд 2015.08.27-нд зохион байгуулагдав.

МҮИС-ийн захиргаа, эрдмийн зөвлөл ОХУ-ын Алтайн БНУ-ын сэтгүүлчдийн эвлэл, ХАҮТ, БХЯ-ны дэргэдэх цэргийн түүхийн төв, МСНЭ-тэй хамтран Дэлхийн хоёрдугаар дайны Ялалтын 70 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээний гуравдугаар шат болох Чөлөөлөх дайны 70 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр амжилттай зохион байгуулав.

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж оролцсон МҮИС-ийн эрдэмтэн багш нар зарим зочид болон ОХУ-ын төлөөлөгчдийн хамт

МҮИС-иас ИЭША-ны мэргэжилтэн, профессор Х. Цэдэв, Монгол судлалын төвийн эрхлэгч Д. Мөнхбат, ажилтан, аспирант П. Алимаа, Ш. Сарантуяа, багш Д. Октябрь, Н. Уранчимэг, МСНЭ-ийн ерөнхийлэгч Б. Галаарид, Цэргийн түүхийн төвийн дарга, хурандаа, доктор С. Ганболд, “Ховдын толь” сонины эрхлэгч, яруу найрагч Г. Төрмөнх нар илтгэл тавих болон зохион байгуулалтын арга хэмжээнд оролцов.

БХЯ-ны дэргэдэх Цэргийн түүхийн төвийн дарга, доктор, хурандаа С. Ганболд Чөлөөлөх дайны түүхэн ач холбогдлын талаар илтгэл хэлэлцүүлж, хуралд оролцогчдын талархлыг хүлээв.

Оросын талаас ОХУ-ын Алтайн БНУ-ын гавъяат сэтгүүлч, Горно-Алтайск хотын 7 хоног тутмын сонины эрхлэгч А.С. Ивашкин, Алтайн БНУ-ын ХАҮТ-ын дэд дарга А.А. Жуков, Уулын Алтайн УИС-ийн аспирант В. Терентьев нар оролцов. Тэрчлэн тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын зөвлөх, Оросын ШУСТ-ийн дарга Е. Михайлов, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ажилтан Ё. Максим нар оролцов.

Монголын радиогийн сурвалжлагч, яруу найрагч, Л. Мөнхтөр, цэргийн ахмад сэтгүүлч Баярмагнай

publish date: 8 жил, 7 сар өмнө