МҮИС-ийн англи хэлний багш нар Олон улсад англи хэл заах эрхийн дипломоо хүлээн авлаа.

МҮИС-ийн багш нар Ванкувер хотын Конкордиа Олон Улсын Их Сургуулиас TESOL- /Олон улсад англи хэл заах эрх/ -ийн дипломоо хүлээн авлаа.


МҮИС-ийн БИС-ийн англи хэлний багш Ш.Энхзаяа, И.Дарьханд, Н.Будлан ХЗУС-ийн багш Л.Нандин-Эрдэнэ, Т.Баярмаа, Ц.Нямхишиг, УУИС-ийн багш Д.Наранбаяр, АЖГХС-ийн багш Ж.Буянжаргал, ОУХС-ийн багш Б.Амарбаяр, ЭЗБУС-ийн багш Б.Энхжаргал, МТДС-ийн багш М.Баасансүрэн нарын 11 багш Конкордиа Олон Улсын Их Сургуулийн англи хэлний ахисан түвшиний TESOL хөтөлбөрийг мөн ОУХС-ын багш Б.Амарбаяр DTI хөтөлбөрийг давхар эзэмшиж төгссөн дипломоо хүлээн авлаа.

TESOL /Олон улсад англи хэл заах эрх/, DTI/Аман болон ярианы орчуулга/-ын дипломыг Конкордиа Олон Улсын Их Сургуулийн Монгол дах албан ёсны төлөөлөгч Г.Ганзориг, МҮИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Д.Хандрэгзэн, Сургалтын зөвлөх арга зүйч Ч.Нармандах нар албан ёсоор гардуулан өглөө.


Заах арга зүйн мэдлэг, ур чадвараараа дэлхийд танигдах алтан боломжийг авсан багш нартаа сургалт, судалгааны ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.


МҮИС-ийн Захиргаа, Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар

publish date: 7 жил, 3 сар өмнө