МҮИС-ийн ЭРДЭМ ШИНЭЖИЛГЭЭНИЙ УНШЛАГЫН ТАНХИМ ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ

Мэдээллийн өнөөгийн эрин зуунд МҮИС-ийн номын сангийн хамт олон нь нийт оюутан, багш нартаа зориулан номын сангийн цахим үйлчилгээ болон мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд үйл ажиллагаа болон үйлчилгээндээ автоматжуулалтыг нэвтрүүлж уншигч хэрэглэгчиддээ хөнгөн шуурхай үйлчлэх зорилт тавин ажиллаж байна.

нэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд сургуулийн зүгээс Lib4U net version програм болон номын баяжилт бусад шаардлагатай техник хэрэгсэлд 10 сая 450,000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бидний ажлыг дэмжсэнд талархаж байна.

Програм хангамжийн хүрээнд бид номын фондоо цахимд оруулж, цахимаар тоолж, багш оюутнуудад цахим үнэмлэх нээж, тооллого тооцоо, үйлчилгээгээ цахимаар явуулж байна. Мөн мэдээллийг нэмэгдүүлж үйлчилгээгээ өргөжүүлэх ажлын хүрээнд бид эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж буй багш магистрантуудад зориулж тусгайлсан танхимыг тохижуулж Эрдэм шинжилгээний уншлагын танхимыг нээж байна.

Танхимд 2007-2015 онд хамгаалсан 214 магистрын диплом, 115 судалгааны болоод лавлагааны ном бусад шинжлэх ухааны салбарын сэтгүүлийг фондод байрлуулаад байна.

Номын сангийн эрхлэгч

Б.Энхжаргал


publish date: 8 жил, 8 сар өмнө