Олон улсын таеквондогийн 8 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

Олон улсын таеквондогийн 8 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн Монгол улсын шигшээ багийн тамирчидад хүндэтгэл үзүүлэн МҮИС-ийн Гүйцэтгэх захирал хатагтай Б.Дашдолгор хүлээн авч уулзлаа. Монгол улсын шигшээ баг 15 тамирчин 1 дасгалжуулагч 1 ОУ-ын шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр тус тэмцээнд оролцсон бөгөөд Багийн төрлөөр Аваргын алтан медаль хүртэж багийн дүнгээр 17 орноос 4 дүгээр байранд орсон амжилтыг үзүүлсэн байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнд МҮИС-ийн 5 тамирчин багтсан бөгөөд багийн төрлийн аваргын медалийг эх орондоо авч ирсэн байна. МҮИС-ийн тамирчид Ц.Галсантогтох, Б.Бишгарав, Б.Отгонбаяр, Х.Жандос Г.Уранбилэг

publish date: 8 жил, 6 сар өмнө