ЯПОН УЛСЫН НАГАСАКИ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

    Монголын Үндэсний Их Сургууль - Япон улсын Нагасаки Их Сургуультай багш, ажилтан, оюутан солилцоо, Эрдэм шинжилгээ болон боловсролын асуудлаар мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа хийх, боловсролын төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх зорилготой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

        Тус гэрээг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр онлайнаар зохион байгуулж гарын үсэг зурах арга хэмжээнд

  • - МҮИС-ийн Ректор- Ц.Цолмон
  • - МҮИС-ийн профессор- Ц.Пүрэвсүрэн
  • - МҮИС-ийн профессор- Пак Даль Рим
  • - Нагасаки Их Сургуулийн Ректор- Ишикава Акихиту
  • - Гадаад харилцааны проректор- Пак Ёнгю
  • - ОУХ хариуцсан захирал- Кавасаки Канаку нар оролцлоо.

publish date: 1 долоо хоног, 3 өдөр өмнө